СХД-н 18-р хороо, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 55 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орж өнөөдөр үүдээ нээлээ.
Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэг 14 бүлэгт 59 багш, ажилтантайгаар 446 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна.
Уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин БСШУСЯ-ны захиалгаар Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2 тэрбум 323.0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр “Рендербау” ХХК барьж гүйцэтгэсэн.
1963 онд 100 хүүхдийн хүчин чадалтай баригдсан тус цэцэрлэгийн хуучин барилгыг Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсаны дагуу буулгаж шинээр барьсан юм.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, СХД-ын Засаг даргын орлогч Д.Ундармаа, Засаг даргын орлогч н.Оюунчимэг, СХД-ийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, “Рендербау” ХХК-н ерөнхий захирал Г.Цогоо болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид оролцлоо

Өмнөговь аймгийн хог хаягдлын менежтийн төсөл

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Хог хаягдлын менежмент төслийн хүрээнд Захирагчийн ажлын алба болон Авто гражийн барилгыг хүлээлгэн өглөө.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *