Төв аймгийн Зуунмод суманд Монгол туургатан театрын барилга

Тус театр нь 800 хүний суудалтай, 7000 ам метр талбайтай, орон нутаг дахь хамгийн том театр болж байгаа бөгөөд БСШУСЯ-ны захиалгаар улсын төсвийн 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Рендербау” ХХК-нь барьж дуусган хүлээлгэн өглөө.

Төв аймагт анхны клуб байгуулагдсанаас хойш 75 жил өнгөрчээ. 1952 онд байгуулагдсан 350 хүний суудалтай Соёлын ордон 66 жилийн турш үйл ажиллагаа явуулаад ийнхүү орчин үеийн техник технологийн шийдэлтэй шинэ байртай болж байгаа юм.
Тус Соёлын ордон 1982 онд Хөгжимт драмын театр болж, “Дүнжингарав” театр, Театр, киноны хүрээлэн хэмээн нэрлэгдэж байгаад 2007 онд “Монгол туургатан” театр болжээ.

Төв аймгийн Зуунмод сумын Монгол туургатан театрын гадна шугамын ажил

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *